Wednesday, October 21, 2009

Хүүхдийнхээ дvнг мессэжээр мэдье

Их Британийн эцэг эхчүүдийн дунд явуулсан судалгаагаар тэд орчин үеийн техник технологи ашиглан хүүхдүүдийнхээ сурлагын дүнг мэдэх хүсэлтэй байгаа гэнэ.
Энэ нь сургууль дээр очиж багштай нь уулзаж цаг зав алдахгvй байх боломжийг олгох учир цахилгаан шуудан юм уу гар утасны мессэжээр хүүхдийнхээ тухай мэдээллийг авч байх хүсэлтээ эцэг эхчүүд илэрхийлсэн байна.

Tuesday, October 20, 2009

ХАЦРЫН УЛААН ХААНААС ҮҮСДЭГ ВЭ?
ХАЦРЫН УЛААН ХААНААС ҮҮСДЭГ ВЭ?
Хацрын арьс маш эмзэг болохоор байнга арчилж хамгаалж байхгүй бол удахгүй хуурайшиж гэмтэн улаан судалтай болдог. Ихэнх тохиолдолд нар, салхи хүйтэнд хөлдөх зэргээс үүсдэг ч заримдаа дотоод эрхтэнтэй холбоотой байх тохиолдол байдаг. Эдгээр нь арьсанд нөлөөлж улмаар судсанд орж бичил судасны сүлжээ байрлах давхаргын хэсэгт агшилт үүссэний улмаас бий болдог.
СҮРЧИГИЙГ ХЭРХЭН ХЭРЭГЛЭХ ВЭ СҮРЧИГИЙГ ХЭРХЭН ХЭРЭГЛЭХ ВЭ
Үнэрийг мэдрэх гэдэг нь хүнд заяасан асар их чадвар юм. Ямар нэгэн сэтгэгдэл үлдээх үнэр бол чухал зүйлийн нэг.
Үнэртэй усыг хэрэглэж ирсэн түүх эртний Египет, Ромын хаад, ихэс дээдсээс улбаатай. Тэр үед сүрчгийг байгалиас шууд авч хэрэглэдэг байсан. Зөвхөн ихэс дээдэс л хэрэглэх эрхтэй. Харц энгийн иргэд хэрэглэхийг хориглодог байсан. Тэгвэл одоо энэ тансаг үнэр нь хүн бүхний хэрэглээ болжээ.
ЦАГ АГААР ОЙРЫН ӨДРҮҮДЭД
Хүйтны эрч орж байгаа энэ өдрүүдэд малчид иргэдийг бэлтгэлтэй байхыг Ус, цаг уурын хүрээлэнгээс анхааруулж байна. Учир нь өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтэн салхитай байж цас болон шороон шуурга.
НҮХЭН ГАРЦ НЭЭГДЛЭЭ
2 сарын хугацаанд баригдсан нүхэн гарц нээлтээ хийлээ. Гарцыг Хотын зам ХХК хийсэн байна. Улсын хөрөнгө оруулалтаар бүтсэн гарцыг нийслэл хот байгуулагдсны 370 жилийн ойд зориулан барьсан гэнэ.
ЭНЭШТ-Д ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГААС 40 ТЭРГЭНЦЭР ӨГЛӨӨ.
Эдгээр тэргэнцэрийг хүлээж авсан даруйдаа ЭНЭШТ-д хэвтэн эмчлүүлж байгаа хагалгаанд орсон, жирэмсэн эхчүүдэд хэрэглүүлэх юм. Олон улсын Дэзэрэт байгууллагаас манай улсад сайн дураараа 16 сар ажиллажээ.
УЛСЫН ХЭМЖЭЭНД УРГАЦ ХУРААЛТ 75 ХУВЬТАЙ БАЙНА.
Манай улс сүүлийн 15 жил аваагүй их хэмжээний ургац хураан авах тооцоотой байсан. Гэсэн хэдий ч цаг агаарын таагүй үзэгдлээс болж тариаланчдын хөдөлмөр талын нэг болох шахсан нь нууц бишээ.
ДЭМБ-ААС МАНАЙ УЛСАД ГАХАЙН ТОМУУГААС СЭРГИЙЛЭХ ВАКЦИН ӨГНӨ.
Өвчний шинж тэмдэг нь бүрхэг хэлбэрээр явагдаж гэрлийн хурдаар шахуу тархаж байгаа гахайн томуугийн халдвараар 126 хүн халдварласнаас 25 нь эдгэжээ. Өвчтэй иргэдийн 18 сурагч, 8 оюутан, 8 ажилгүй иргэн, 17 ажил эрхлэгч.
МУЗН ГАХАЙН ХАНИАДНЫ ЭСРЭГ ТЭМЦЭНЭ.
А хүрээний Эйч 1 Эн 1 вирусын анхны тохиолдол Португал Улсад бүртгэгдснээс хойш 5 сар өнгөрөөд байна. Манай улс халдвар гарсан 197 дахь орон болоод байгаа юм. Эрчимтэй тархаж байгаа.
КОНЦЕССЫН ХУУЛЬ
Концессын хуулийг батлахаар ярилцаж эхлэхээс өмнө урьд өмнө давтагдсан гашуун жишээн дээрээ тулгуурлан сайн хууль төрүүлэх шаардлагатай гэдгийг гишүүн Бат-Үүл хэллээ.
ЧИНГИС ХААНЫ ЦОМЫН ТЭМЦЭЭН ЦУЦЛАГДАХ УУ?
Тэмцээн товлосон хугацаандаа ямар ч асуудалгүй эхлэх гэнэ. 2009 оны төсөвт тусгагдаагүй. Гэнэт орж ирсэн учраас хөрөнгө мөнгөний хувьд асуудал үүссэн гэж БТСУХ тайлбарлаж байна.

ЙВЕНХОУ МАЙНЗ КОМПАНИ 100 САЯ АМ.ДОЛ-ЫН ЧЕК ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

ЙВЕНХОУ МАЙНЗ КОМПАНИ 100 САЯ АМ.ДОЛ-ЫН ЧЕК ГАРДУУЛАН ӨГЛӨӨ.
Оюутолгой төсөл хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын гэрээ батлагдаад яг 14 хонож байна. Гэрээнд заасны дагуу энэ хугацаанд хөрөнгө оруулагчид урьдчилгаа 250 сая америк доллар МУ ЗГ-т шилжүүлэх ёстой. Өнгөрсөн Баасан гаригт төрийн сангийн дансанд эхний хэсэг болгож 100 сая америк доллар шилжүүлсэн. Харин өнөөдөр баталгаа болгож 100 сая ам.долларын чекийг Айвенхоу Майнз компанийн ТУЗ-ын дарга ноён Питр Мередит Сангийн сайдад гардуулан өглөө.

багш

МУИС-ИЙН БАГШ НАР ЗАХИРЛАА СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР ТОМИЛОХЫГ ХҮСЧ БАЙНА. МУИС-ИЙН БАГШ НАР ЗАХИРЛАА СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР ТОМИЛОХЫГ ХҮСЧ БАЙНА.
Өнгөрсөн жил МУИС-ийн захирлаар Ганцог ажиллаж байснаас хойш яамнаас сонгон шалгаруулалт хийж Давааг томилжээ. БСШУЯ-аас ээлжит захирлыг томилохын тулд өнгөрсөн жил сонгон шалгаруулт хийжээ. Гэтэл сонгон шалгаруулалтын дүн гараагүй байхад 7 сарын 1-ний үймээн боллоо, хамтарсан засгийн газар байгуулагдлаа, төрийн албаны хуулинд өөрчлөлт орлоо гэсэн шалтгаанаар ахин сонгон шалгаруулт явуулж Давааг захирлаар томилжээ. Боловсролын яамныхан төрийн албаны шинэчилсэн хуулийг даган сонгон шалгаруулалтаа хийнэ гэсэн боловч үүнийгээ зөрчлөө гэж МУИС-ийн багш нар үзэж байгаа юм.

medee

ХУД-ЭЭС ТӨРИЙН АЛБА ХААГЧ НАРТАА ГЭР ӨГЛӨӨ
ХУД-ЭЭС ТӨРИЙН АЛБА ХААГЧ НАРТАА ГЭР ӨГЛӨӨ
Жавар тачигнасан өвлийн хүйтэнд ч ажрахгүй өвлийг өнтэй давах иж бүрэн өвлийн дулаалга бүхий 9-н гэрийн 5 нь ХУД-ийн ОБХ-т хувиарлагдаж 4 нь ЦХ-ийн алба хаагчдад ноогдсон юм. Нийслэлийн 370 жилийн ойн баярын хүрээнд ХУД-ээс төрийн алба хаагч нартаа чиглэн хийгдэж байгаа олон ажлын нэгээхэн хэсэг нь энэ юма.

Зочид буудалтай эн тэнцэх шорон.



Та буруу хараагүй ээ. Үүнийг хараад хэн ч “үнэхээр шорон гэж үү... ” гэж гайхах нь мэдээж. Дээд зэрэглэлийн зочид буудалтай эн тэнцэх ийм шорон Австралийн Styria хэмээх хотод байдаг аж. Диваажинд л баймаар энэ шоронгийн доторх гаднах шигээ “гяланцаг”. Хоригдлуудын амралтын өрөөн л гэхэд “дунд гарын” айлын зочны өрөөтэй эн тэнцэхүйц гээд бод доо.

Тогоонтөмөр хаан Солонгос нутагт Жэжү аралд багадаа цөлөгдөж байсан



Image

Төгстөмөр хаан суумагц Есөнтөмөр ноёны ятгалгаар Хүслэн хааны хатанг алж хүү Тогоонтөмөрийг Солонгос нутагт цөлжээ. Арван нэгэн настай Тогоонтөмөрийг Солонгосын Да Чин Доа аралд хэнтэй ч уулзуулахгүйгээр харгалзан суулгажээ.
Тогоонтөмөр хааны цөлөгдсөн Да Чин Дао нэрт газар Солонгост хоёр байдаг аж. Энэ адил нэрт хоёр газрын алинд нь Тогоонтөмөр цөлөгдөж байсныг тодруулах сурвалж өнөө хэр олдоогүй байна. Жэжүгийнхний яриагаар Тогоонтөмөр хаан багадаа энд цөлөгдөж байсан. Дараа нь Ки Ван хатныг авсан.

Газрын доорх баялагыг гадаадын хүмүүст өгвөл өчиггүй ал /Чингис хаан/



Афоризм
- Газрын доорх баялагыг гадаадын хүмүүст өгвөл өчиггүй ал /Чингис хаан/
- Саруул ухаанаас илүү сайхан нөхөр гэж үгүй
Мунхаг хэл амаас илүү дайсан үгүй
Ариун явдалаас илүү амьд өлзийтэй зүйл гэж үгүй /Чингис хаан/
- Нойр гэгч биеийг тэжээх бөгөөтлөө унтаж хэтэрвэл өвчин болно.
Жаргал гэгч хүний эрэлт бөгөөтлөө жаргаж хэтэрвэл зовлон ирнэ. /Чингис хаан/

зураг