ЙВЕНХОУ МАЙНЗ КОМПАНИ 100 САЯ АМ.ДОЛ-ЫН ЧЕК ГАРДУУЛАН ӨГЛӨӨ.
Оюутолгой төсөл хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын гэрээ батлагдаад яг 14 хонож байна. Гэрээнд заасны дагуу энэ хугацаанд хөрөнгө оруулагчид урьдчилгаа 250 сая америк доллар МУ ЗГ-т шилжүүлэх ёстой. Өнгөрсөн Баасан гаригт төрийн сангийн дансанд эхний хэсэг болгож 100 сая америк доллар шилжүүлсэн. Харин өнөөдөр баталгаа болгож 100 сая ам.долларын чекийг Айвенхоу Майнз компанийн ТУЗ-ын дарга ноён Питр Мередит Сангийн сайдад гардуулан өглөө. Гэрээний хэрэгжилтийг олон нийтэд хүргэх цаашлаад түүхэнд үлдээх үүднээс билэг тэмдэг болгож энэ арга хэмжээг зохион байгуулжээ.
100 сая америк доллар гэдэг 140 гаран тэрбум төгрөг. Манай улсын түүхэнд төсөвт ийм хэмжээний мөнгө орж ирж байгаа анхны тохиолдол юм. Цаашид зуу зуун сая америк доллар болон арвижих болтугай гэж Сангийн сайд билэгшээсэн. Өдрийн сайныг тооцон байж арга хэмжээг өнөөдөр товлосноо ч хэлсэн. Манай улс хөрөнгө оруулагчдаас урьдчилгаа 250-н сая америк долларыг 3 хувийн хүүтэй зээлж байгаа юм. Эх орны хишиг иргэдэд хүрдэг юм байна гэсэн ойлголт өгөхийн тулд иргэн бүрт эхний ээлжинд 50 мянган төгрөг тараах асуудал яригдаж байна.
Tuesday, October 20, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment