Tuesday, October 20, 2009

medee

ХУД-ЭЭС ТӨРИЙН АЛБА ХААГЧ НАРТАА ГЭР ӨГЛӨӨ
ХУД-ЭЭС ТӨРИЙН АЛБА ХААГЧ НАРТАА ГЭР ӨГЛӨӨ
Жавар тачигнасан өвлийн хүйтэнд ч ажрахгүй өвлийг өнтэй давах иж бүрэн өвлийн дулаалга бүхий 9-н гэрийн 5 нь ХУД-ийн ОБХ-т хувиарлагдаж 4 нь ЦХ-ийн алба хаагчдад ноогдсон юм. Нийслэлийн 370 жилийн ойн баярын хүрээнд ХУД-ээс төрийн алба хаагч нартаа чиглэн хийгдэж байгаа олон ажлын нэгээхэн хэсэг нь энэ юма.
Ард иргэдийнхээ амгалан тайван байдлын төлөө өвөл зуныг үл ажран цаг наргүй зүтгэдэг төрийн алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэж ахуй амьдралд нэмэр болсон энэ ажлыг цагаа олсон том бэлэг боллоо гэж өргөө цагаан гэрээр шагнуулсан алба хаагчид талархаж байсан.
Хариуцсан ажил хүлээсэн үүрэгтээ үнэнчээр зүтгэдэг амьдралын боломж бололцоо тааруу алба хаагчдаа урамшуулан шагнаж байгаа эдгээр гэрийг ХУД-ийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргаж байгаа гэсэн. Онцгойгийн ажилтнууд цагдаагийн алба хаагчид дүүргийнхээ удирдлагаас өргөө цагаан гэр анх удаа гардаж байгаагаараа өнөөдрийн арга хэмжээ онцлог болсон. Өмнө нь засаг даргын нөөц хөрөнгөнөөс хөрөнгө гаргаж ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэн орон байраар хангадаг байсан ч энэ нь зөвхөн тамгын газрын ажилтнуудад хамаардаг байжээ. Харин энэ удаад үүнээсээ давж хамгийн хүнд хүчрийг үүрдэг төрийн алба хаагчдаа харж үзэн амьдрал ахуйтай нь танилцаж асуудлыг бага ч гэсэн шийдвэрлэж байгаа нь энэ гэж дүүргийн удирдлага хэлсэн.


No comments:

Post a Comment