Wednesday, October 21, 2009

Хүүхдийнхээ дvнг мессэжээр мэдье

Их Британийн эцэг эхчүүдийн дунд явуулсан судалгаагаар тэд орчин үеийн техник технологи ашиглан хүүхдүүдийнхээ сурлагын дүнг мэдэх хүсэлтэй байгаа гэнэ.
Энэ нь сургууль дээр очиж багштай нь уулзаж цаг зав алдахгvй байх боломжийг олгох учир цахилгаан шуудан юм уу гар утасны мессэжээр хүүхдийнхээ тухай мэдээллийг авч байх хүсэлтээ эцэг эхчүүд илэрхийлсэн байна.
Эцэг эхчүүд гар утас, интернэтээр банкны тооцоогоо шалгадгийн нэгэн адил энэ аргыг сургуультай холбоо тогтооход ашиглаж болох юм гэж үзэж байна. Энэ нь багш эцэг эхийн холбоо харилцааг сайжруулж, хүүхдийн сурлагыг сайжруулахад дөхөм болно гэж судлаачид ч санал нэгтэй дэмжиж байгаа аж.

No comments:

Post a Comment