Та буруу хараагүй ээ. Үүнийг хараад хэн ч “үнэхээр шорон гэж үү... ” гэж гайхах нь мэдээж. Дээд зэрэглэлийн зочид буудалтай эн тэнцэх ийм шорон Австралийн Styria хэмээх хотод байдаг аж. Диваажинд л баймаар энэ шоронгийн доторх гаднах шигээ “гяланцаг”. Хоригдлуудын амралтын өрөөн л гэхэд “дунд гарын” айлын зочны өрөөтэй эн тэнцэхүйц гээд бод доо. Өрөөнүүд хүртэл боломжийн амьдралтай гэр бүлийн унтлагийн өрөөнөөс дутахааргүй байдаг бөгөөд өрөө бүр зурагт хөгжим тэрч байтугай ханын чамин шүүгээтэй аж. Ийм орчинд хүмүүжиж байгаа болоод ч тэр үү хоригдлууд элдэв сөрөг үйлдлэл гаргалгүй өөр хоорондоо тун эвсэг байдаг гэнэ.Энд хоригдол ч гэсэн Бурхны хүү гэсэн бичигдээгүй хууль үйлчилдэг болоод ч тэрүү харгалзагчид хүртэл тэдэнтэй тун найрсаг харьцдаг аж. Ерөн энэ тансаг засан хүмүүжүүлэхэд хүмүүжиж байгаа хоригдлууд эрх чөлөөг бараг хүсдэггүй гэхэд хэлж болно. Ая тухтай байх бүхий л нөхцөлөөр хангадаг энэ шорон тэдний хувд гэрээс нь илүү болжээ.Энд хүмүүжихийн зэрэгцээ сурч боловсрох, амрах, эмчилгээ хийлгэхгээд бүхий л таатай орчин бүрдсэн байдаг. Хэдий тус шоронгийн захиргаа ард түмний зүгээс “хоригдлуудийг хэт бөөцийлж байна. Энэ хүний эрх, үүрэгт гажуудал авчир ч байна” гэсэн эсрэгүйцэлтэй тулгарч байсан ч “Хоригдол ч гэсэн хүн, эд хийсэн зүйлдээ гэмшиж байгаа бурхны хүүхдүүд.Тиймээс эд ч бурхны хайраас хуваалцан ийм засан хүмүүжүүлэх газарт хүмүүжих эрхтэй” гэсэн ухаалаг гэмээр яриагаар тэдний амыг тагладаг байна. Хачирхалтай нь тэдний энэ үзэл бодлын цаана даврал бус харин ухаарал нуугдаж байсан юм.Өөрөөр хэлбэл, ийм орчинд хүмүүжиж байгаа хоригдол сэтгэл зүрхнээсээ гэмээ ухааран ухаажсан нь суллагдсан хүмүүжигчдээс нь элт ажиглагдсан байна.
Tuesday, October 20, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment