МУИС-ИЙН БАГШ НАР ЗАХИРЛАА СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР ТОМИЛОХЫГ ХҮСЧ БАЙНА.
Өнгөрсөн жил МУИС-ийн захирлаар Ганцог ажиллаж байснаас хойш яамнаас сонгон шалгаруулалт хийж Давааг томилжээ. БСШУЯ-аас ээлжит захирлыг томилохын тулд өнгөрсөн жил сонгон шалгаруулт хийжээ. Гэтэл сонгон шалгаруулалтын дүн гараагүй байхад 7 сарын 1-ний үймээн боллоо, хамтарсан засгийн газар байгуулагдлаа, төрийн албаны хуулинд өөрчлөлт орлоо гэсэн шалтгаанаар ахин сонгон шалгаруулт явуулж Давааг захирлаар томилжээ. Боловсролын яамныхан төрийн албаны шинэчилсэн хуулийг даган сонгон шалгаруулалтаа хийнэ гэсэн боловч үүнийгээ зөрчлөө гэж МУИС-ийн багш нар үзэж байгаа юм. Өнгөрсөн оны 11 сард томилсон Давааг МУИС-ийн багш нар төрийн албаны шинэ хуулиар биш харин боловсролын яам өөрсдийнхөөрөө томилсон хүн гэж үзэж байгаагаа хэллээ.
Тэд хууль бусаар томилсон захирлаа огцруулахыг шаардан 2 ч удаа шүүхэд ханджээ. Дээд шүүхээс энэ оны 6 сард хууль бус актаар захирлаа томилсон байна гэж шийдвэрээ гаргажээ. Харин энэ шийдвэрийг яамнаас эсэргүүцэж албан бичиг явуулснаар 3 сар Даваа захирал ажлаа хийсэн байх юм. Үүний хариуд сургуулийн багш нар бухимдаж шүүхэд хандсаны үндсэн дээр энэ оны 9 сарын 28-ны өдөр шүүх эцсийн тогтоолоо гаргаж салбарын яам буруу томилгоо хийснийг нотолжээ.
МУИС-ийн реформ баг болон бусад багш нар сургуулийн захирлаа төрийн албаны шинэчилсэн хуулийн дагуу сонгон шалгаруулахыг хүсч байлаа. Сонгон шалгаруулалтаар томилогдсон захирал 5 жил ажиллах ёстой. Гэтэл өнөөдөр дээд шүүх шийдвэрээ гаргачихаад байхад яамнаас томилсон нэрээр ажлаа хийж байгаа захирал хууль хэрэгждэггүйн нэг жишээг харуулж байна гэж багш нар нь хэллээ. Тиймээс салбарын яамнаас сонгон шалгаруулалтыг үнэн зөв явуулж МУИС-ийг хууль ёсны дагуу авч явах захиралтай болгохыг хүслээ
Tuesday, October 20, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment