Афоризм
- Газрын доорх баялагыг гадаадын хүмүүст өгвөл өчиггүй ал /Чингис хаан/
- Саруул ухаанаас илүү сайхан нөхөр гэж үгүй
Мунхаг хэл амаас илүү дайсан үгүй
Ариун явдалаас илүү амьд өлзийтэй зүйл гэж үгүй /Чингис хаан/
- Нойр гэгч биеийг тэжээх бөгөөтлөө унтаж хэтэрвэл өвчин болно. Жаргал гэгч хүний эрэлт бөгөөтлөө жаргаж хэтэрвэл зовлон ирнэ. /Чингис хаан/
- Алд бие минь алжааваас алжаатугай
Ахуй төр минь бүү алдартугай /Чингис хаан/
- Олон улсыг баръя гэвэл биеийг нь хураахаас сэтгэлийг нь хураахтун.
Сэтгэлийг нь хурааваас бие нь хаа одох вэ? /Чингис хаан/
- Хоёр наран гарваас худгийн ус ширгэ юу
Хоёр хаан сууваас хамаг улс барагдъ юу /Чингис хаан/
- Шадарлан явж хүчээ өгсөн бол сарьсан дээлтэд ч суудал өгч ноён босго. /Чингис хаан/
- Төр ёсны олсыг цэцдээс асууж сурагтун. /Чингис хаан/
- Ханьсан нийлэн явахад хашин бяруу мэт ханилан яв
Харьтан дайсан лугаа харвалдахад харцага шувуу мэт яв. /Чингис хаан/
- Эвийн хаан засаг залваас түмэнд өлзийтэй./Чингис хаан/
- Бие баатар болбоос нэгэн үеийн баатар
Билэг баатар болбоос түмэн үеийн баатар. /Чингис хаан/
- Биеийн бөхөөр нэгийг ялъюу
Сэтгэлийн бөхөөр олныг ялъюу /Чингис хаан/
- Саруул ухаанаас илүү сайн нөхөр байдаггүй. /Чингис хаан/
- Үгэнд ижилдвэл цэцэн болох
Илдэнд ижилдвэл баатар болох. /Чингис хаан/
- Давшгүй даваа бий гэнэм
Хэрхэн давах хэмээн бүү сэтгэ.
Давъя хэмээн сэтгэвээс давагдъюу
Гэтлэшгүй мөрөн бий гэнэм
Хэрхэн гэтлэх хэмээн бүү сэтгэ
Гэтэлье хэмээвээс гэтэлъюу /Чингис хаан/
- Өндөр уулын хөтөл зорь
Өргөн далай өргөн зорь
Хол хэмээн бүү цөх
Явбаас хүрьюу
Хүнд хэмээн бүү цөх
Өргөвөөс даагдьюу /Чингис хаан/
- Энэ бие хэврэг боловч эрхэм нэр мөнх шүү. /Чингис хаан/
- Өчүүхэнийг басваас өргөс болно.
Үсийг томвоос дээс болно. /Чингис хаан/
- Буга гөрөөсийг битгий угт,буруулсан дайсныг бүү нэх. /Чингис хаан/
- Самуун улсыг цэргийн хүчээр тэгшитгэх, энх төр дор бичгийн ухаанаар засах. /Чингис хаан/
- Үлэмж хүчээ өгсөн хүмүүнийг илүү эс хайрлаваас хожим хүчээ өгөгчдөд хясамж болно. /Чингис хаан/
- Алтны дэргэд аваас шар нь халдмой.Аргалын бөгөөд дэргэд аваас үнэр нь халдмой.
/Чингис хаан/
- Хэн өөрийн гэрийн аж байдлыг сайн зохиож чадвал тэр харьяат улсаа захирч чадна.
/Чингис хаан/
No comments:
Post a Comment