Friday, December 4, 2009

Рекорд дүүрэн түрүү

https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhrXyb6KAWggpOgRsGoW3UXnpEgMQclHMsU0OVhjrkt8YuJbrkG8_qF2vFsQUT10Q_iDj1Ax8HX3ld5QtCcpECmfbZvrHNhkjp2ghCc82kghRzx6AMrfiif2AwOCbgJMsK_DNzpgAD1XR8/s320/Hakuho+&+wife.jpg
Энэ жилийн мэргэжлийн сүмогийн сүүлийн тэмцээн их аварга Хакүхогийн ялалт, ээлж дараалсан рекорд амжилтаар өндөрлөлөө. Тэр 2009 оны зургаан тэмцээнд дөрөвхөн удаа өвдөг шороодсон нь сүмогийн түүхэнд дээд амжилт болж байна. Нэг жилд ялсан давааны тоо 86 хүрсэн нь 2005 оны Асашёорюүгийн 84 ялалтыг ахиулсан шинэ амжилт байв.

2005 онд Асашёорюү бүх тэмцээнд түрүүлж, 84 ялж байсныг нь тэр үед хэзээ ч эвдэгдэхээргүй амжилт хэмээн мэргэжилтнүүд шагшиж байсан юм. Тэгвэл 24 настай Хакүхо дөрвөн жилийн дотор тэрхүү амжилтыг эвдэж чадлаа. Тэр тусмаа зургаан тэмцээний дөрөвт нь түрүүлээд шүү. Одоо Хакүхо 12 наадамд магнайлаад байгаа нь Мусашимару, Фүтабаяма аваргуудтай зэрэгцсэн, сүмогийн түүхэнд долоод бичигдээд байгаа амжилт ч удахгүй тэднийг давж гарна гэдэгт эргэлзэх зүйл алга.  Ёкозүна цолтой 224 барилдаж,  200 ялсан нь ч Тайхо аваргатай тэнцэх амжилт болж байгаа юм. Ивээн тэтгэгчдээс авсан шагналын дугтуйгаар ч Асашёорюүгийн 2005 онд тогтоосон 1525 ширхэгийг хол хаян, бас л нэг амжилт.

No comments:

Post a Comment