Sunday, December 6, 2009

Мал тооллого энэ сарын 6-нд эхэлнэ

Орон даяар мал тооллогын ажил энэ сарын 6-нд эхэлнэ. Бүх аймгуудад мал тооллогын комисс томилж,  бэлтгэл ажлаа хангаад байгаа аж. Өнгөрсөн жилийн мал тооллогоор 43 сая мал тоологдож байсан. Харин энэ жилийн малын тоо хэдхэн хоногийн дараа тодорхой болох юм. Мал тооллогын ажлын хэсгийнхэн малыг өөрсдөө очиж тоолдоггүй, зөвхөн малчдаас ам тоо авч гаргадаг дутагдал энэ жил ч давтагдах бололтой. Иймээс малын тоо яг үнэн бодитоор гарах эсэх нь эргэлзээтэй байна. Мал тооллого дууссаны дараа ирэх сард хүн амын тооллого эхлэх юм.

No comments:

Post a Comment