Friday, December 4, 2009

Тамхинаас өвчин үүсгэгч нян илэрчээ

http://www.scientificamerican.com/media/inline/what-is-third-hand-smoke_1.jpg
Францын Мэрилендийн их сургуулийн эрдэмтэд худалдаанд борлуулагдаж байгаа тамхинд төрөл бүрийн өвчин үүсгэгч нян агуулагдаж байгааг шинжилгээгээр илрүүллээ гэж PhysOrg сайтад мэдээлжээ.

Сүүлийн үед тамхи үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ орц, найрлагыг төрөл бүрийн химийн бодис, нийлэг эдлэл, хүнд металлаар “баяжуулах” болсон нь хүний эрүүл мэндэд шууд хөнөөлтэй гэж дүгнэсэн байна. Америк, Францын эрдэмтэд тамхины дөрвөн төрлийн ургамалд болон бэлэн бүтээгдэхүүнд нь бичил биетийн шинжилгээ хийжээ.

Өмнө нь ийм төрлийн шинжилгээ огт хийж байгаагүй бөгөөд аcinetobacter, вacillus, вurkholderia, сlostridium, кlebsiella, рseudomonas, serratia зэрэг 15 төрлийн өвчин үүсгэгч нян илэрсэн аж. Судалгааг үргэлжлүүлж байгаа бөгөөд эцсийн дүн нь ирэх сард гарах гэнэ

No comments:

Post a Comment