Friday, December 4, 2009

Өвлийн улиралд машин барихдаа


Өвөл машин барих нь шинэ бүү хэл олон жил машин барьсан туршлагатай жолооч нарын хувьд ч амаргүй, чадвар, туршлагаас гадна байнгын илүү анхаарал болгоомж шаарддаг. Өвлийн улиралд машин барьдаг дэлхийн өнцөг булан бүрт байгаа монголчууддаа, ялангуяа хол зам туулдаг, хурдны замаар явдаг бол хэрэг болж мэдэх хэдэн бичил зөвөлгөөг танилцуулж байна. Зөвөлгөөг цас ихтай уошингтон мужийн тээвэрийн хэлтэсийн сайтаас эмхтгэн орчууллаа. Тохирох зөвөлгөөг нь аваарай. Аяны шар зам чинь өлзийтэй байх болтугай.
Төмөр хүлэг тань бэлэн үү.
Автомашин тань таны аюулгүй байдлыг бүрэн хангасан эсэх, шатахуун бага зарцуулахгүй байгаа эсэхийг шалгаж байх нь жолоо мушгигч хэн бүхний хариуцлага мөн. Тэр тусмаа халтиргаа гулгаа ихтэй, хахир хүйтэн өвөл цагт дараах зүйлсийг заавал шалгаарай.


- Унаж байгаа авто хүлгийнхээ талаар тодорхой мэдлэгтэй байхад илүүдэхгүй. Owner's Manual – машины танилцуулга заавар номын хуудсыг хэд хэд эргүүлээд ав. Тэгээд:
- Акумлятор хангалттай цэнэгтэй байгаа эсэх
- Гэрэл, дохионууд бүрэн ажиллаж байгаа эсэх
- Цан арилгагч ба халаалт ажиллаж багаа эсэх
- Моторын тос хангалттай байгаа эсэх
- Цонх арчигч сайн ажиллаж байгаа эсэх
- Цонх угаагч шингэн хангалттай байгаа эсэх
- Аntifreeze хэрэглэх
- Ремен, хоолой болон шүүлтүүрүүд бүтэн байгаа эсэх
- Дугуйны хий, дугуйны хээ сайн байгаа эсэх
- Тормозны наклад, пиланзны элэгдэл бага
- Тормозны шингэн хангалттай хэмжээтэй байгаа зэргийг шалгаж өвлийн улиралд тохируул(уул)ах

- Бинзений заалтаа ажиглаж, хангалттай хэмжээнээс илүү нөөц шатхуунтай яваарай. Ялангуяа хол явахаар төлөвлөж байгаа бол. Замд ямар нэг түгжрэл, тойрох явдал тохиолдож магадгүй, өвөл цагт замын хажууд бинзенгүй суух вий.
- Гар утасаа бүрэн цэнэглэж авч явахаа мартуузай. Гэнэтийн явдал тохиолдоход гар утас чинь чамайг аврах болно.
- Машиндаа онцгой тохиолдолд хэрэг болох “бага хэмжээний” бэлэн мөнгө, цас ариглагч, хусуур, холбогч, бөх олс, тороос, ууттай элс зэргийг авч явбал эрсэл их хэмжээгээр багасгадаг.
- Машин замд эвдрээд зогсоход хэрэг болох замын тэмдэг, бланкет, түрийтэй гутал, бээлий, дулаан хувцас, гар чийдэн, зай, хүнс, ус, анхны тусламжын хайрцагаа базаахад ч буруудахгүй
- Машиныхаа цасыг цонх, гэрлүүдээс эхлэн арилгаж, хамар, дээвэрийн цасыг бүрэн буулгасны дараа замын хөдөлгөөнд оролцоорой.
- Замын хөдөлгөөн ямар байгааг мэдэх (АНУ-д):
- 511 ээс аялалын мэдээлэл лавлах
- Интернэтээр, радио, телевизээр цаг агаар ба замын хөдөлгөөний мэдээ үзчээд гарах
- Хурдны замын электрон самбар дахь замын хөдөлгөөний анхааруулгыг анхаарах.
- Цаг агаарын байдал муу байвал үзэгдэх байдал сайтай газар замын хажуу руу гарч цаг агаар сайжрахыг хүлээгээрэй.
Замын хөдөлгөөнд оролцохдоо
Өвөл замын хөдөлгөөнд оролцох үед маш их анхаарал шаарддаг. Машин барьж явах үедээ утасаар ярихгүй байх, хурд хэтрүүлэхгүй, аюулгүй хурдтай явах, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, дохиогоо байнга зөв өгч, бүсээ байнга зүүх зэрэг нь таны болон замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангаж, хүсээгүй газарт хүргэхээс сэргийлэх болно.

· Үзэгдэх байдал муу үед бол зам муу байгаа үед ойрын гэрлээ асааж замын хөдөлгөөнд оролцох.
· Яарах хэрэггүй. Очих газраа хүрэхэд хангалттайгаас илүү хугацаа гаргаж эрт хөдөлөөрэй. Зам мөстсөн үед машин барихгүй байхыг хичээгээрэй. Ажлаа хойшлуулах нь аваарт орсоноос ухаалаг алхам.
· Хөдөлгөөнд оролцогч машинуудаас эгнээ зайгаа сайн барих, илүү хол зайтай явах.
· Цас цэвэрлэгч том машинуудаас дор хаяж 15 машины зай буюу 200 фийт, баруун талаар гүйцэж түрүүлж болохгүй.
· Гүүрээр гарахын өмнө замын мөстсөн байдлыг анхаар. Хэдий бусад хэсэгийн замын байдал боломжын байсан ч гүүр мөстсөн бол аюултай.
· Урд байгаа машинуудын дохиог давхар ажиглаарай. Замын байдалыг урьдчилан мэдэж хариу үйлдэл хийх хугацаа өгөх болно.
· Том машины инерц ихтэй учир урдуур нь ойрхон шахаж орох, гүйцэж түрүүлэхгүй байх нь аюулгүй.
· Хүйтэн, хасах градуст автомат хурдны тохиргоо - cruise control ба автомат хүндрүүлсэн араа - overdrive бүү хэрэглээрэй.
· Хэрвээ таны хүлэг 4 дугуйгаараа мааждаг бол хэт найдаж болохгүй. Хурдан хөдлөх, халтиргаа, шавараас хурдан гардаг ч машиныг илүү хурдан зогсоож чаддаггүй.
· Аnti-lock тогмозтой бол огцом хүчтэй тормос дарахгүй бол шарвалт бага үүснэ. Хоосон талбай, машины зогсоол дээр тоормозлох дасгал хийж баримжаа аваарай.

Зөвөлгөөг цас ихтай Вашингтон мужийн тээвэрийн хэлтэсийн сайтаас эмхтгэн орчууллаа. Тохирох зөвөлгөөг нь аваарай. Аяны шар зам чинь өлзийтэй байх болтугай.

No comments:

Post a Comment