Friday, December 4, 2009

Хамгийн залуу аварга тодорлоо


Зугаа цэнгээний нийслэл хэмээгддэг Лас-Вегас хотноо покерийн хамгийн нэр хүндтэй “World Series of Poker” тэмцээн өндөрлөж, 21 настай Жозеф Када ялагчаар тодорлоо. 40 дэх жилдээ зохиосон энэ тэмцээний түүхэнд хамгийн залуу аварга нь тэр боллоо.

10.000 доллар  төлж, оролцох эрхээ авдаг уг тэмцээнд 6494 хүн өрсөлдсөн бөгөөд тавдугаар сарын 27-ноос долдугаар сарын 15-нд урьдчилсан шатны цувралууд болсон юм. Шилдэг есийн тулаан энэ сарын 7-10-нд Лас-Вегасын “Rio All Suite Hotel and Casino”-д болж Жозеф Када ялагч болжээ.

60,043,600 ам.долларын шагналын сантай “World Series”-т түрүүлснээр Када 8,5 сая доллар халааслав. Сүүлчийн хоёр тоглогч үлдэхэд Давид Мүн 149 сая, Фозеф Када 49 сая хасаатай байсан ч Мүн удаа дараа алдаа гаргасаар хожигдлоо. Шийдвэрлэх тоглолтод Кадагийн гарт дөрвөлжин болон цэцгийн ес байсан бөгөөд Мүнд дөрвөлжингийн боол, хатан байжээ.

No comments:

Post a Comment