Friday, December 4, 2009

Кантри дууны од ERIC CHURCH хугарсан хөлөө ч тоохгүйгээр тоглолтоо үргэлжлүүлэхийг хүсч байна.


Кантри дууны чартуудад эхний 5 байранд "Love Your Love the Most" мөн "Hell on the Heart" дуугаараа бичигдэж байгаа дуучин бол яах аргагүй дуучин Eric Church. Гэхдээ түүний хувьд амжилттай яваа кареераа үргэлжлүүлэхэд нэг саад болж буй зүйл нь гэвэл түүний гипстэй хөл гэнэ.
Дуучин маань Associated Press агентлагын сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа тайзан дээр гипстэйгээ гарахад тийм ч муугүй байгаа тухайгаа ярьжээ.
Eric Church, Дуучин::
“Тайзан дээр тийм ч хэцүү байсангүй ээ. Бүжиглэж л чадахгүй байсан болохоос бусдаар тийм ч муугүй байлаа. Хөлөө гэмтээхдээ яс хугарсан гэдгийг нь мэдэхгүйгээр 2 ч дуу дуулсан юм. Харин шоу дуусахад хөл минь бүр гишгэхийн аргагүй болж өвдөж байсан шүү.”
Дуучны маань хувьд хөлөө гэмтээснээсээ нилээд хэдэн долоо хоногийн дараа BMI Awards'-ын улаан хивсний ёслол дээр мөн л гипсэн боолттойгоо ирж байсан.
Eric Church, Дуучин::
Сүүлийн 6н ч шоугаа сандал дээрээс тоглолоо. Хүмүүсийг хүссэн шоугаа үзэж чадаагүй гэж урам хугарах байх гэж бодсон харин ч их сайхан найрсаг хүлээж авсан шүү. Баяртай байна.
Түүнээс энэ талаар асуухад “завгүй ажлын хувиар их саад болж байна. Эмчийн зөвлөгөөг дагаад хөлөө эдгээмээр байна. Гэхдээ тоглолтоо хувиарын дагуу хийх болно.” Гэж ярьсан байна.

No comments:

Post a Comment