Friday, December 4, 2009

CANCUN хотод усан доорх үзэсгэлэн нээгдлээ.


Өнгөрсөн долоо хоногт Мексикийн Cancun хотод дэлхийн хамгийн том усан доорх музей нээгдсэн байна. Музейд нийт 400 гаруй барималууд тавигдсан бөгөөд баримлуудыг авъяаслаг уран бүтээлч Jason Taylor урлажээ.
Jason Taylor, уран барималч-::
Энэ төсөл бараг жилийн өмнө эхэлсэн. Төв цэнгэлдэхийн хүмүүс надтай ярилцаж боломж бололцоог судалж үзсэн. Бүх зүйл боломжийн байсан миний хувьд ч урлагийг сурталчлах илүү сайн боломж гэж ойлгосон л доо.
Энэхүү усан доорхи музейн төсөл аялал жуулчлалыг тухайн бүс нутагт хөгжүүлээд зогсохгүй олон тооны жуулчдаас болж устаж үгүй болох аюул нүүрлээд байсан шүрэн хадыг хамгаалах зорилготой юм байна.
Мексикийн хэвлэлийнхэний мэдэгдэж байгаагаар төсөлд нийт 350,000 ам. Доллар зарцуулсан гэсэн мэдээлэл байгаа юм.
Cancun-ы усан доорх музей 2011 онд бүрэн баригдаж дуусна.

No comments:

Post a Comment