Friday, December 4, 2009

Спорт загварын шумбагч


Үл үзэгдэгч, усанд шум­­багч, цасны гээд олон сонир­холтой машиныг ки­нонд Жеймс Бонд л ашигладаг байсан бол одоо бодит амьдралд энэ төрлийн төмөр хүлэг үйлдвэрлэгдэхэд бэлэн болжээ.

Саяхан АНУ-д нисдэг машины загвар зохион бүтээ­сэн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан. Харин “Жеймс Бонд 007”-ын адал явдалт цувралын нэгэн фэн шумбагч машин бүтээснээ зарлалаа.

Шведийн автомашин үйлдвэрлэгч “Rinspeed” Женевт анхны шумбагч машин болох “Squba”-г танилцуулсан байна. “Lotus Elise” загварын хөдөлгүүрийг цахилгаан болгосноор шумбаг­чийг бүтээжээ. Гурван ширхэг цахилгаан хөдөлгүүрийн нэг нь хойд дугуйндаа шууд эргэлт өгдөг аж. Уг машины дээд хурд нь 120 км/цаг ба 7.1 секундэд 100 км/ц хурд авах чадалтай.
“Squba” машины усан дээрх дээд хурд нь долоон км/ц бол усан доогуур дөрвөн км/ц хурдалдаг гэнэ.

No comments:

Post a Comment