Friday, December 4, 2009

М.Калашников 90 нас хүрлээ

http://www.svet999.ru/content2/arkaim2/kalashnikov.jpg
Дэлхийн хамгийн алдартай автомат болох АК-47 бууг зохион бүтээсэн Михаил Калашниковын 90 насны ойг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев Кремльд түүнийг хүлээн авч уулзан, Оросын баатар цолоор шагнасан байна.

М.Калашников шагналаа авсаныхаа дараа өөрийн бичсэн эх орны сэдэвтэй шүлгийг уншсан гэнэ. Зургаан ном бичсэн М.Калашников залуудаа шүлэг оролддог байсан ч “Надтай надгүй усан шүлэгч олон байхад тоог нь нэмээд яахав” гэж хэлээд “уран бүтээлээ” орхин, зохион бүтэгч болохоор сэтгэл шулуудсанаа Ерөнхийлөгч Д. Медведевт хуучилжээ. Тойрог зам дахь олон улсын сансрын станцад ажиллаж байгаа ОХУ-ын сансрын нисгэгчид төрсөн өдрийг нь тохиолдуулан түүнд мэндчилгээ илгээсэн байна.

Тэрбээр дэлхийн хоёрдугаар дайнд фашизмын эсрэг тулалдаж яваад шархдан, эмнэлэгт хэвтэж байхдаа АК-47 бууныхаа санааг олсон аж. Зохион бүтээсэн буу нь “муу залуусын” дуртай брэнд болсонд тэрбээр нэг их эмзэглээд байдаггүй гэнэ. Энэ тухайгаа “Энэ бууг төрөлх эх орноо хамгаалахын тулд бүтээсэн. Заримдаа хийгээгүй бол дээр байж гэж бодох тохиолдол гардаг ч энэ бол миний биш улс төрчдийн алдаа юм” гэжээ.

No comments:

Post a Comment